Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020-04-17 09:15:57

2020 оны 04 сарын 17-ны өдөр                                            Дугаар А/525                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захирамжийн холбогдох заалт болон

газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

      1.Хан-уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалтаар 150.000 м.кв газрыг эзэмшигч “Импайрланд” ХХК нь газрын төлбөр төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй байх тул “Импайрланд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

           

       2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тухай зохих журмын дагуу “Импайрланд” ХХК–д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шижүүлэх тухай“ Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжийн хавсралтын “44” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

  

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН