Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020-04-17 09:10:21

2020 оны 04 сарын 17-ны өдөр                                            Дугаар А/524                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Захирамжийн холбогдох заалт болон

газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

       1.Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 450 м.кв газрыг эзэмшигч “Түвшин ундраа” ХХК нь газрын төлбөр төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй байх тул “Түвшин ундраа” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

           

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тухай зохих журмын дагуу “Түвшин ундраа” ХХК–д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай“ Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжийн хавсралтын “9” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

  

 

 

 

 

 

                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                     С.АМАРСАЙХАН