Ажлын хэсэг байгуулах тухай

2020-04-17 09:00:24

2020 оны 04 сарын 17-ны өдөр                                            Дугаар А/522                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

                                           

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН