Уралдаан зохион байгуулах тухай

2020-04-16 09:20:36

2020 оны 04 сарын 16-ны өдөр                                          Дугаар А/520                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Уралдаан зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

                                                                                                                                         

     1.Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Жуулчны гудамжны хойно Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажлын концепц зураг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулсугай.  

                                                                                                                                  

      2.Уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

    3.Уралдааныг зохион байгуулж, уралдааны даалгавар, удирдамжийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

 

    4.Уралдааныг зохион байгуулахад шаардагдах 30,360,000 /гучин сая гурван зуун жаран мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т зөвшөөрсүгэй.

 

     5.Уралдааны үр дүнд бий болсон биет бус хөрөнгийг холбогдох хуулийн дагуу нийслэлийн өмчид бүртгэж авахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН