Сайжруулсан түлшний агуулахын 3 барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай

2020-04-16 09:15:39

2020 оны 04 сарын 16-ны өдөр                                             Дугаар А/519                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Сайжруулсан түлшний агуулахын

3 барилгыг нийслэлийн өмчид

бүртгэн авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 40 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон нийт 2,234,067,507 /хоёр тэрбум хоёр зуун гучин дөрвөн сая жаран долоон мянга таван зуун долоон/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан түлшний агуулахын 3 барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжийг балансдаа бүртгэн авч, “Тавантолгой түлш” ХХК-д гэрээгээр ашиглуулахыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Ц.Цолмон/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                    С.АМАРСАЙХАН