Цэцэрлэгийн барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай

2020-04-16 09:10:19

2020 оны 04 сарын 16-ны өдөр                                         Дугаар А/518                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Цэцэрлэгийн барилга, байгууламжийг

нийслэлийн  өмчид  бүртгэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай  хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 39 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд баригдаж ашиглалтад орсон нийт 301,612,870 /гурван зуун  нэг  сая  зургаан  зуун арван  хоёр  мянга  найман зуун далан/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан цэцэрлэгийн барилга байгууламжийг   нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэгдэж байгаа энэ захирамжийн хавсралтад  заасан барилга, байгууламжийг балансдаа бүртгэн  авч ашиглалт  хамгаалалтыг хариуцан  ажиллахыг Хан-Уул дүүргийн 144 дүгээр  цэцэрлэг /Л.Оюунцэцэг/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

    

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН