Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2020-04-16 09:05:20

2020 оны 04 сарын 16-ны өдөр                                           Дугаар А/517                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл балансаас

балансад шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” дахь заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй нийт 99 828 179.66 /ерэн есөн сая найман зуун хорин найман мянга нэг зуун далан есөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг Налайх дүүргийн Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын балансад шилжүүлэн, данс бүртгэлээсээ хасахыг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГазар /Ц.Төрхүү/-т зөвшөөрсүгэй

 

    2.Тээврийн хэрэгслүүдийг зохих журмын дагуу бүртгэн авч өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Чандмань Налайх ОНӨААТҮГазар /Ч.Чулуунбат/-т  үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН