Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай

2020-04-16 09:00:42

2020 оны 04 сарын 16-ны өдөр                                            Дугаар А/516                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн өмчийн бүртгэлээс

хөрөнгө хасах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 42 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 02-07-383/157 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдож, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн хэлтсийн шинэ барилга барих болсонтой холбогдуулан Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн данс бүртгэлд бүртгэлтэй, хавсралтад дурдсан нийт 144 724 336.98 /нэг зуун дөчин дөрвөн сая долоон зуун хорин дөрвөн мянга гурван зуун гучин зургаан төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 2 барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

     2.Акталж, данс бүртгэлээс хасагдаж буй барилгыг буулгах ажлыг зохион байгуулахыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс /П.Энхбаяр/-т, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар дахин ашиглах боломжтой эд хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН