Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай

2020-04-14 09:15:21

2020 оны 04 сарын 14-ны өдөр                                         Дугаар А/511                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж,

гэрээ байгуулах эрх олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2,  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.4, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн       4.8-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар орон сууцны байруудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Харү констракшн” ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосугай.

 

       2.Төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажиллахыг төсөл хэрэгжүүлэгч “Харү констракшн” ХХК-д даалгасугай.

 

        3.Нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг төсөл хэрэгжүүлэгч тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд энэхүү захирамжийг хүчингүй болгосугай.

 

     4.Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /О.Мөнгөншагай/-д тус тус үүрэг болгосугай.

 

                       

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН