Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2020-04-07 10:55:04

2020 оны 04 сарын 07-ны өдөр                                            Дугаар А/482                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”, Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/33, 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          

     1.Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдах авто зам, инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт газар өмчлөгч 3 /гурван/ иргэний газар, үл хөдлөх болон эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 25,959,596 /хорин таван сая есөн зуун тавин есөн мянга таван зуун ерэн зургаан/ төгрөгийг нийслэлийн 2020 оны төсөвт тусгагдсан гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслүүдийн нийслэлийн хариуцах хөрөнгөөс санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

    3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд  даалгасугай.

 

     4.Нөхөх олговрын гэрээнд заасан гүйцэтгэлд хяналт тавьж, санхүүжүүлэхийг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл /Д.Авирмэд/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН