Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2020-04-07 10:45:36

2020 оны 04 сарын 07-ны өдөр                                           Дугаар А/480                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/33, 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн усан сангийн нөлөөлөлд өртсөн газар өмчлөгч 5 /таван/ иргэний газар, үл хөдлөх болон эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 280,662,400 /хоёр зуун наян сая зургаан зуун жаран хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг нийслэлийн 2020 оны төсөвт тусгагдсан газар чөлөөлөх нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу нөхөх олговор олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд  даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН