Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020-04-13 09:10:55

2020 оны 04 сарын 13-ны өдөр                                        Дугаар А/503                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Захирамжийн холбогдох заалт болон

газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 10000 м.кв газрыг эзэмшигч иргэн Б.Бямбацогт нь гэрээнд заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

        2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон тухай дээрх иргэнд мэдэгдэж газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу цуцалж, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн хавсралтын “16” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

  

 

 

 


                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.АМАРСАЙХАН