Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай

2020-04-13 09:05:25

2020 оны 04 сарын 13-ны өдөр                                          Дугаар А/502                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээг өөрчлөх тухай

 

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

     1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах 1368772 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшигч “Дүнжингарав“ ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 1268372 м.кв болгон өөрчилж, 15 /арван таван/ жилийн хугацаатайгаар эзэмшүүлсүгэй.

           

       2.Энэ захирамжийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдтэй зохих журмын дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг  Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/595 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

  

 

 

 

 

  

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН