Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хаяг, байршил, нэр өөрчлөх тухай

2020-04-10 09:35:04

2020 оны 04 сарын 10-ны өдөр                                       Дугаар А/500                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ, хаяг, байршил, нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 8 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээ, хаяг, байршил, нэрийг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.        

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/575 дугаар захирамжийн Шихихутаг дээд сургуульд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/645 дугаар захирамжийн 176 дугаар цэцэрлэгт, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжийн иргэн Д.Гантуяад, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дүгээр захирамжийн иргэн Д.Чимэд-Юндэнд, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/1060 дугаар захирамжийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1336 дугаар захирамжийн иргэн Содномын Должинсүрэн, Содномцэрэнгийн Должинсүрэн нарт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дүгээр захирамжийн “Ойгонгэрэлт” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН