Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, нэр өөрчлөх тухай

2020-04-07 09:00:18

2020 оны 04 сарын 07-ны өдөр                                              Дугаар А/458                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ, нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 4 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээ, нэрийг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.         

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн иргэн Ё.Өнөборгилд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил, өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар захирамжийн иргэн С.Баярсайханд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/233 дугаар захирамжийн "Ханбилэг" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/487 дугаар захирамжийн “СН трейд” ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/888  дугаар захирамжийн иргэн Ц.Төмөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН