Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай

2020-04-06 09:10:55

2020 оны 04 сарын 06-ны өдөр                                            Дугаар А/456                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Хотын стандартын баримт бичгийг

мөрдүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.4.3, 4 дүгээр зүйлийн 4.2.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.5, 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдэд эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор улс, нийслэл, орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээнд чанар, стандартын шаардлагыг хангуулахад баримтлах хотын стандартын баримт бичгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Хотын стандартын баримт бичгийг хариуцсан чиг үүргийн хүрээнд бүх төрлийн төсөл, арга хэмжээг төлөвлөх, худалдан авах төсөв зардлыг тооцоолох, гүйцэтгэх, хүлээн авах үе шатуудад тусгаж хэрэгжилтийг хангуулан хяналт тавьж тайлагнаж ажиллахыг нийт нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудад үүрэг болгосугай.

 

     3.Энэхүү баримт бичгийн дагуу хэрэгжилтэд хяналт тавьж хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар /С.Төмөрдулам/-т, иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, олон нийтэд мэдээлэх, сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН