Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2020-04-06 09:05:52

2020 оны 04 сарын 06-ны өдөр                                           Дугаар А/455                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.3.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/1254 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захирагчийн ажлын албаны Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улаанбаатар хотын музейн захирал нарыг тус тус нэмж оруулсугай.

 

     2.Захирамжийн 2 дугаар зүйлд заасан Нийслэлийн Засаг даргын зөвлөлд 2020 оны 1 дүгээр улиралд танилцуулах хугацааг 2 дугаар улирал болгон өөрчилсүгэй. 

 

      3.Уг захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН