Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай

2020-04-06 09:00:55

2020 оны 04 сарын 06-ны өдөр                                         Дугаар А/454                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ногоон бүсийн зусланд газрын зөрчил

арилгах талаар авах зарим арга

хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 16 дугаар зүйлийн 16.2, 18 дугаар зүйлийн 18.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн ой, усны сан бүхий газар, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед шуурхай  албаны автомашин саадгүй нэвтрэх орц гарц гаргах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Газрын зөрчил арилгах арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт, газар чөлөөлөх, орц гарц гаргах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зуслангийн бүсэд зам гарц гаргах, газар чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийн тайланг улирал бүр  танилцуулахыг Ажлын хэсэг /Д.Мөнхжаргал/-т даалгасугай.

 

       3.Газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилтийг холбогдох зардлаас тухай бүр гаргаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.   

               

 

 

 

 

 

 

 

                                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН