Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-07-30 00:00:00
2013 оны 07 сарын 30 өдөр                                         дугаар А/725                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,  47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/670 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэх хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий талбайг хайрган хучилттай болгох  ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог  нэгдүгээр, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  
2.Батлагдсан төсөл,  арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид  нийцүүлэн зохион байгуулж,  гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн  асуудал хариуцсан орлогч /Т.Бат-Эрдэнэ/-д  даалгасугай. 
         
           
 
 
   
 
 
                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ