Захирамжийн хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай

2020-03-25 09:00:10

2020 оны 03 сарын 25-ны өдөр                                            Дугаар А/421                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтын зарим

хэсгийг хүчингүй болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2,  Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банкны хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр” болон Азийн хөгжлийн банкны “Хамгааллын бодлогын баримт бичиг”, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Азийн хөгжлийн банкны Хөндлөнгийн хариуцлагын газарт гаргасан гомдлыг барагдуулах Ерөнхий санамж бичиг”-ийн 10.4, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн газар чөлөөлөлтөд өртсөн газрын гэрчилгээгүй өрхүүдэд газар олгох эсвэл зорилтот бүлгийг орон сууцаар хангах ажлыг зохион байгуулах удирдамж”-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэл, “Нийслэлийн газрын сангийн удирдах хороо”-ны хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны  04 дүгээр сарын 11-ний өдрийн А/287 дугаар захирамжийн хавсралтын Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт холбогдох жагсаалтын “2, 4, 6, 9, 10, 11, 12, 14, 18, 23, 26, 30, 34, 42, 43, 44, 51, 52, 54, 59, 69, 70, 72, 73, 81, 88, 91, 94, 95, 96, 97, 98, 99, 102, 104, 106” дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан дээрх 36 байршилд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.           

           

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН