Захирамжийн хавсралтад нэмэлт оруулах тухай

2020-03-18 09:15:05

2020 оны 03 сарын 18-ны өдөр                                              Дугаар А/372                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад

нэмэлт оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухайн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 62, 64 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 06 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       Монгол Улсын Засгийн газраас Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1343 дугаар захирамжаар батлагдсан “Нэг хот– Нэг стандарт” болзолт уралдааны удирдамжийн 4 дэх хэсэгт дараах байдлаар нэмэлтээр оруулсугай.

 

      “4.5.Хэрэв давагдашгүй нөхцөл байдал үүссэн, түүнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол үүссэн нөхцөл байдалтай уялдуулан уралдааны үйл явцад дараах өөрчлөлтийг оруулна. Үүнд: 

 

     А.Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь удирдамжид заасны дагуу хороодоо үнэлж, 3 хороо, 3 хэсгийн ахлагч нарын багийг тус тус шалгаруулж, холбогдох тайлангуудын хамт нийслэлийн ажлын хэсэгт ирүүлнэ.

 

      Б.Нийслэлийн ажлын  хэсэг дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хороо, хэсгийн ахлагч нарын багийн үйл ажиллагаанд газар дээр нь очиж танилцах замаар удирдамжид заасны дагуу үнэлгээ өгч, шалгаруулалтыг зохион байгуулна.”

 

 

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН