Ажлын хэсэг байгуулах тухай

2020-03-16 09:35:47

2020 оны 03 сарын 16-ны өдөр                                        Дугаар А/366                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.1.5 “е”, 29.2, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 35.1.7, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14, 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт ахуйн болон үйлдвэрийн  бохир ус цэвэршүүлэх орон нутгийн өмчийн цэвэрлэх байгууламжийн  эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож баталгаажуулах, хамгаалалтын зурваст олгогдсон газруудын судалгааг гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ажлын хэсгийн ахлагч:

Т.Гантөмөр

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:

С.Даваасүрэн

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд дарга

 

О.Оджаргал

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орлогч дарга

 

Г.Баярсайхан

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Орлогч дарга

 

Ч.Бум-Эрдэнэ

Хот байгуулалт, хөгжлийн газрын Орлогч даргын үүрэг гүйцэтгэгч

 

М.Чинсанаа

Нийслэлийн Байгаль орчны газрын хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга

 

Б.Оюунтуяа

Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

Ж.Дагвасүрэн

Ус сувгийн удирдах газрын Ерөнхий инженер

 

Г.Одончойжав

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Ерөнхий инженер

 

Д.Оюунжаргал

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Ус хангамж, ариутгах татуурга, инженерийн бэлтгэл арга хэмжээний бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

 

Л.Алтангэрэл

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн Ус хангамж, ариутгах татуургын асуудал хариуцсан мэргэжилтэн

 

Д.Баярмаа

Ус сувгийн удирдах газрын Үйл ажиллагааны хяналтын хэлтсийн Бохирдуулагч үйлдвэрийн хяналтын инженер

 

Г.Үүрийнгэгээ

Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Бохирдуулагч үйлдвэрийн хяналтын инженер

 Нарийн бичгийн

 дарга:

Т.Хэрлэн

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

 

 

 

      2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, явц үр дүнгийн талаар 2020 оны 05 дугаар сарын сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Т.Гантөмөр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН