Хөрөнгө гаргах тухай

2020-03-13 10:00:21

2020 оны 03 сарын 13-ны өдөр                                               Дугаар А/357                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 


      1.Шинэ коронавирусийн халдварын үед иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл судалгааг зохион байгуулан ажиллаж байгаа бүрэлдэхүүний хоол, унаа, бусад холбогдох зардлыг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Шаардагдах 8,909,100 /найман сая есөн зуун есөн мянга нэг зуу/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 
             
 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН