Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020-03-13 09:15:31

2020 оны 03 сарыг 13-ны өдөр                                          Дугаар А/349                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

           

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн зүүн талд Эрдэнэ толгойн-1 гэх газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 182 м² газар эзэмших эрхийг иргэн Э.Гантөгс /ЧИ84072715/-д олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.3,  21.5.3-т заасныг зөрчсөн тул “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжийн хавсралтын “4” дэх хэсгийг хүчингүйд тооцсугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн Э.Гантөгсөд холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.


 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН