Татварын буцаан олголтын тухай

2020-03-09 09:00:21

2020 оны 03 сарын 09-ний өдөр                                         Дугаар А/321                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Татварын буцаан олголтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10, 16.1.12, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7, Сангийн сайдын 2009 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан “ Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.8, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 09/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулан ирүүлэхийг Нийслэлийн Татварын газар /Г.Энхжаргал/-т даалгасугай.

 

     2.Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зориулан нийслэлийн 2020 оны төсөвт тусгагдан батлагдсан 28,000,000,000 /хорин найман тэрбум/ төгрөгийн татвар төлөгчдийн харилцах данс байршиж байгаа арилжааны банкнуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр Нийслэлийн Татварын газраас баталгаажуулсан жагсаалтын дагуу олгож, гүйцэтгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН