Тусгай зөвшөөрлийг сэргээн олгох тухай

2020-02-12 09:00:07

2020 оны 02 сарын 12-ны өдөр                                           Дугаар А/185                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Тусгай зөвшөөрлийг

сэргээн олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хавсралтад заасан 5 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээн олгосугай.

 

     2.Энэхүү захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийн холбогдох тайлан, төлөвлөгөөг хууль тогтоомжид заасны дагуу хүлээн авч, баталгаажуулахыг нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын “15” дахь хэсгийн ундны усны хамгаалалтын бүстэй давхцалгүй хэсэг, “37” “47”, “56” дахь хэсэг, 2 дугаар хавсралтын “33” дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН