Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай

2020-02-10 09:05:39

2020 оны 02 сарын 10-ны өдөр                                          Дугаар А/179                                        Улаанбаатар хот

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчийн

эрхийг цуцлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас буулгаж, шинээр барихаар шийдвэрлэсэн, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай Нэхмэлийн шарын 12, 13, 17, 18 дугаар байрны оршин суугчидтай хоёр ба гурван талт гэрээ байгуулах явцад зөвшилцөлд хүрэх боломжгүй болсонтой холбогдуулан “ФҮЖИ КОНСТРАКШН” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шуурхай зохион байгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН