Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг зохион байгуулах тухай

2013-07-18 00:00:00
2013 оны 07 сарын 18  өдөр                                           дугаар А/670                                              Улаанбаатар хот
 
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дах хэсэг, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий талбайг хайрган хучилттай болгох ажлын жагсаалтыг нэгдүгээр, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2.Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэр-Цогт/-т даалгасугай.
 
3.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн  сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Байгаль, орчин ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                   БӨГӨӨД УЛААНБААТАР
                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ