Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2013-07-18 00:00:00
2013 оны 07 сарын 18 өдөр                                     дугаар А/669                                                   Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих  хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2.Батлагдсан төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлыг холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд  даалгасугай. 
 
3.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
 
                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ