Хөрөнгө гаргах тухай

2013-07-19 00:00:00
2013 оны 07 сарын 19 өдөр                                         дугаар А/681                                               Улаанбаатар хот
 
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Туул гол дээрх Яармагийн төмөрбетон гүүрийн ашиглалтын хэвийн ажиллагаа болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахтай холбогдуулан хийгдэх гүүрийн засварын ажилд шаардагдах 49.500.000 /дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгийг нийслэлийн замын сангийн магадлашгүй ажлын хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй .
 
2.Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т даалгасугай. 
 
3.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/ -т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                Э.БАТ-ҮҮЛ