Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод явуулах тухай

2013-07-19 00:00:00
2013 оны 07 сарын 19 өдөр                                        дугаар А/679                                                 Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Хөх хоттой жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг хүүхэд солилцооны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын өсвөр үеийнхний төлөөлөгчдийг ахлан Тамгын газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Буянбат, Захирагчийн ажлын албаны нягтлан Д.Булган нарыг 2013 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд явуулсугай. 
 
2.Төлөөлөгчдийн холбогдох зардал болох 1.209.240 /нэг сая хоёр зуун есөн мянга хоёр зуун дөч/ төгрөг, 500 /таван зуу/ ам.долларыг  Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 3.Томилолтоор явсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг /Б.Буянбат/, /Д.Булган/ нарт үүрэг болгосугай.
 
 
           
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Э.БАТ-ҮҮЛ