Албан бус зөвлөл байгуулах тухай

2013-07-19 00:00:00
2013 оны 07 сарын 19 өдөр                                               дугаар А/678                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.,2, 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг нэгдмэл байдлаар хангах, хүн амын ядуурлыг бууруулахад төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, иргэд олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохион байгуулах үүрэг бүхий нийслэлийн албан бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.
 
2.Дүүрэгтээ албан бус зөвлөлийг байгуулж ажиллахыг Дүүргийн засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
3.Албан бус зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч /Ц.Буяндалай/-д даалгасугай.
 
 
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ