Буцалтгүй тусламж олгох тухай

2013-07-19 00:00:00
2013 оны 07 сарын 19 өдөр                                               дугаар А/677                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэн Э.Нарантуяа нь өвчний улмаас яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул нэг удаагийн буцалтгүй тусламжид  200.000  /хоёр зуун мянга/ төгрөгийг  олгосугай.
 
2.Буцалтгүй тусламжид шаардагдах 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг  Засаг даргын нөөц сангаас  гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД  УЛААНБААТАР
                        ХОТЫН  ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ