Ажлын хэсэг байгуулах тухай

2013-07-19 00:00:00
2013 оны 07 сарын 19 өдөр                                                дугаар А/675                                              Улаанбаатар хот
 
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Японы бодлого, хүний нөөцийн сан (PHRD)-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа “Гамшгийн эрсдлийн менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдэх “Улаанбаатар хотын 2023 он хүртлэх үерийн эрсдлийн менежментийн стратеги боловсруулах” техникийн туслалцааны зөвлөх багийн үйл ажиллагааг бодлогын дагуу чиглэлүүлэн удирдамж өгөх, харьяа байгууллагуудын уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.

2. Техникийн туслалцааны хүрээнд бий болсон үерийн эрсдлийн менежментийн 10 жилийн стратегийн төсөл, үерт өртөмтгий газрын зураглал, GIS системд суурилсан мэдээллийн санг хүлээн авч Нийслэлийн Удирдлагын зөвлөлд 2014 оны 10 дугаар сарын 01-ний дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Б.Бадрал/-т даалгасугай.
 
 
 
                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э. БАТ-ҮҮЛ