Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2020-01-13 09:25:09

2020 оны 01 сарын 13-ны өдөр                                         Дугаар А/22                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрхийн

гэрчилгээний хугацааг сунгах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар  зүйлийн 37.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 31 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасугай.           

 

     2.Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН