Газар ашиглах эрх олгох тухай

2020-01-13 09:20:23

2020 оны 01 сарын 13-ны өдөр                                             Дугаар А/21                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар ашиглах эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44' дүгээр зүйлийн 44'.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 3 сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан сууц өмчлөгчдийн холбоодтой холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар захирамжийн  “Цаст констракшн” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 678 дугаар захирамжийн “Икслэнд констракшн” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/382 дугаар захирамжийн “Жугамт-Өргөө” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН