Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2020-01-13 09:10:53

2020 оны 01 сарын 13-ны өдөр                                                Дугаар А/19                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 9 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжийн иргэн С.Очирбатад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн “Цахирбулан сант” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 дугаар захирамжийн иргэн Э.Энхболдод, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжийн иргэн Ц.Баянмөнхөд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/445 дугаар захирамжийн иргэн Б.Магвансүрэнд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/887 дугаар захирамжийн иргэн Г.Галбадрахад, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжийн “ЗИП трейд” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН