Газар эзэмших эрх олгох тухай

2020-01-13 09:05:15

2020 оны 01 сарын 13-ны өдөр                                              Дугаар А/18                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 25 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгосугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Барилгын байршлыг тогтоож, газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар захирамжийн Эрүүл мэндийн яаманд, "Газар эзэмшүүлэх эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар  сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, хаяг өөрчлөх тухай" Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/177 дугаар захирамжийн "Иррадианс" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил, хаяг өөрчлөх, хамтран эзэмшигч нэмэх, хасах тухай" Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/526 дугаар захирамжийн иргэн Б.Батмөнхөд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/175 дугаар захирамжийн “Монгол дахь махаяна уламжлалыг хадгалах төв” ТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                     С.АМАРСАЙХАН