Ажлын хэсэг байгуулах тухай

2020-01-13 09:00:24

2020 оны 01 сарын 13-ны өдөр                                             Дугаар А/17                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны “Уралдаан зохион байгуулах тухай” А/823 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Соёлын төв-Чанартай үйлчилгээ-IV” болзолт уралдааныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах дэд ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

 

     2.Болзолт уралдааныг удирдамжийн дагуу зохион байгуулж, шалгарсан байгууллагын мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүргүүлэхийг Ажлын хэсэг/М.Эрдэнэжаргал/-т үүрэг болгосугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН