Ажлын хэсэг байгуулах тухай

2020-01-07 09:10:28

2020 оны 01 сарын 07-ны өдөр                                               Дугаар А/09                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.10-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах нэгжийн нисдэг тэрэг, хөөрөх буух талбай байгуулах болон бусад ажлын санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

 

Дарга:                        -Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал

                                  хариуцсан нэгдүгээр орлогч

 

Гишүүд:                     -Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга

                                 -Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга

                                 -Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

                                 -Налайх дүүргийн Засаг дарга

                                 -Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ-ын дарга

 

Нарийн бичгийн

дарга:                        -Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажил, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг 2020 оны 01 дүгээр  сард багтаан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН