Цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай

2020-01-07 09:05:19

2020 оны 01 сарын 07-ны өдөр                                         Дугаар А/08                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай

зөвшөөрлийг сэргээх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Иргэн Ж.Эрдэнэжаргалын “Хан билгүүдэй”, иргэн С.Шүрэн-Эрдэнийн “Номтын найзууд” цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, сургалтын орчинд хийсэн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн гүйцэтгэлийн хяналт шалгалтаар зөрчлийг арилгаж, эрсдэлийг бууруулсан тул дээрх цэцэрлэгүүдийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээсүгэй.

 

    2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/874 дугаар захирамжийн хавсралтад заасан “Хан билгүүдэй”, “Номтын найзууд” цэцэрлэгүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

      3.Дээрх цэцэрлэгүүдийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН