2013 оны 07 сарын 17 өдөр дугаар А/662 Улаанбаатар хот
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын дагуу шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, 2013 онд багтаан дуусгахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Т.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.
2.Шинэ цэвэрлэх байгууламж барихад шаардагдах хөрөнгийн үүсвэрийг судлан шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч /Н.Батаа/-д даалгасугай.
3.Дээрх ажлын явцыг сар бүр удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Т.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ