Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2019-11-22 09:00:24

2019 оны 11 сарын 22-ны өдөр                                              Дугаар А/1235                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад өөрчлөлт

оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10, Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/241 дүгээр захирамжийн хавсралтын 11 дэх хэсгийг хавсралт ёсоор өөрчилсүгэй.

 

     2.Шинэчилсэн бүтэц, орон тоогоор 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллахыг Дотоод аудитын газар /Я.Сарансүх/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Орон тоо нэмэгдсэнтэй холбогдуулан албан хаагчдын албан хэрэгцээний эд хөрөнгө, цалин хөлс, нийгмийн даатгал, холбогдох бусад зардлыг 2020 оны төсөвт бүрэн тусгахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН