Захирамжийн хавсралтыг хүчингүй болгох тухай

2019-11-21 09:55:08

2019 оны 11 сарын 21-ний өдөр                                      Дугаар А/1234                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтыг

хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Монгол Улсын лабораториудад нүүрстөрөгчийн дутуу исэл мэдрэгч төхөөрөмжийн ажиллах хязгаарт хэмжилт хийх боломжгүй,  техникийн шаардлага, шалгалт, туршилт хийх стандарт байхгүй тул Нийслэлийн Засаг даргын  2019 оны “Агаарын бохирдолтой тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай“ А/1149 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

    2.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН