Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай

2019-11-21 09:40:35

2019 оны 11 сарын 21-ний өдөр                                           Дугаар А/1231                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг

түдгэлзүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02-01/3741 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02-09-087/1355 тоот дүгнэлтээр Баянзүрх дүүргийн “Билгүүн номч” сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй.

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаар захирамжийн “Билгүүн номч” сургуульд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэнд тооцсугай.

 

     3.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг сургуулийн үүсгэн байгуулагч нарт болон харьяа татварын албанд мэдэгдэхийг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН