Хөрөнгө гаргах тухай

2019-10-25 09:05:37

2019 оны 10 сарын 25-ны өдөр                                        Дугаар А/1129                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн XII.1.1.226 дах заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын нөлөөлөлд  өртсөн  17 иргэний өмчийн газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг  хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 824,540,940 /найман зуун хорин дөрвөн сая таван зуун дөчин мянга есөн зуун дөч/ төгрөгөөс 2019 онд санхүүжих 247,362,282 /хоёр зуун дөчин долоон сая гурван зуун жаран хоёр мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан Агаар орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын “Хөгжлийн үүд” төслөөс санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд  даалгасугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН