Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

2019-10-24 09:45:40

2019 оны 10 сарын 24-ний өдөр                                       Дугаар А/1126                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг

хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Үүсгэн байгуулагчдаас гаргасан хүсэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан боловсрол сургалтын байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай. 

 

      2.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байгууллагын талаар татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсандаа байршуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

      3.Боловсрол сургалтын байгууллагын үүсгэн байгуулагчдаас хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН