Хөрөнгө гаргах тухай

2019-10-24 09:40:06

2019 оны 10 сарын 24-ний өдөр                                    Дугаар А/1125                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 134 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн хэрэгцээнд ундны усны зориулалтаар ашиглаж буй 472 гүний худгийн усанд химийн шинжилгээ 22, микро биологийн шинжилгээ 6, изотопын шинжилгээ 6, микро элементийн шинжилгээ 57 үзүүлэлтээр хийж, үзүүлэлт тус бүрээр ундны усны чанарын судалгаа гарган, мэдээллийн сан байгуулах, технологийн шийдэл сонгох ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газарт даалгасугай. 

 

     2.Дээрх ажилд шаардагдах 173 900 500 /Нэг зуун далан гурван сая  есөн зуун мянга таван зуун/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Төслийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                         С.АМАРСАЙХАН