Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

2019-10-24 09:35:24

2019 оны 10 сарын 24-ний өдөр                                           Дугаар А/1124                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх

олгох тухай

 

 

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 3 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх олгох тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/88 дугаар захирамжийн “Планетконстракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН