Хөрөнгө гаргах тухай

2019-10-24 09:25:19

2019 оны 10 сарын 24-ний өдөр                                        Дугаар А/1122                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл хотод 3 ээлжээр хичээллэдэг сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлэх зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа ерөнхий боловсролын “Монгол тэмүүлэл” сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн Их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд шилжүүлэн сургалтын үйл ажиллагааг явуулах болсонтой холбогдуулан тус байрны дотор инженерийн шугам сүлжээ болон дотор засварын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т шилжүүлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан дотор инженерийн шугам сүлжээний засварт шаардагдах 77,350,162 /далан долоон сая гурван зуун тавин мянга нэг зуун жаран хоёр/ төгрөг, дотор засварын ажилд шаардагдах 79,733,655 /далан есөн сая долоон зуун гучин гурван мянга зургаан зуун тавин тав/ төгрөг, нийт 157,083,817 /нэг зуун тавин долоон сая наян гурван мянга найман зуун арван долоо/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрч, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН